БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХАМТЫН МЕНЕЖМЕНТИЙН НӨХӨРЛӨЛ

Нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан нутгийн иргэдэд байгалийн нөөцийг дундаа хариуцан хамгаалах, зохистой ашиглах болон нөхөн сэргээх эрхийг олгож, нутгийн иргэд нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс нийгэм эдийн засгийн ашиг тус хүртэж буй үйл явцыг байгалийн нөөцийн хамтын менежмент гэнэ. Монгол улсад байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж 1629 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна.    

Эдгээр нөхөрлөлд 16.9 мянган өрхийн 41.2 мянган хүн гишүүн болж, нийт 8.2 сая.га талбайг хариуцан хамгаалж байна.

Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн тоо, аймгаар

Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд нь байгалийн ямар төрлийн нөөц баялгийг хариуцан хамгаалж байгаагаасаа хамаарч явуулж буй ажиллагааны хувьд ялгаатай байдаг.